Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

"ЭРХ ЗҮЙН" БОЛОН "ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ" ТУХАЙ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

2019-03-11

"ЭРХ ЗҮЙН" БОЛОН "ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ" ТУХАЙ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.
Дундговь аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс өнөөдрөөс эхлэн эрх бүхий албан тушаалтнуудад 2 өдрийн “Эрх зүйн” сургалтыг зохион байгуулна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2018 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”- үүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сум, байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтнуудын хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад 15 сумын ЗДТГ-ын дарга нар, эрх бүхий албан тушаалтнууд (ЭБАТ), Эрх зүйн хөтөч багийн ахлагч нар, газар, хэлтэс, агентлагийн ЭБАТ-нууд хууль, эрх зүйн мэдлэг чадвараа дээшлүүлэхээр оролцож байна

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 10
9 / 90%
1 / 10%