Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1-р сарын тайлан

2020-02-05

ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ 1-Р САРЫН

 АЖЛЫН ТАЙЛАН

 

2020 оны 2 дугаар сар 05                                                                                               Жаргалант

 

Үйл ажиллагааны талаар

            Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдааныг хийж 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав.

            Сумын ИТХ-ын төлөөлөгч, сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, багийн Засаг дарга зэрэг 28 албан тушаалтнаас  2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авч баталгаажуулан баталгааны маягтыг хэвлэн гарын үсэг зуруулан баталгаажуулан ажиллаа

2019 оны тогтоол ирсэн, явсан бичиг,  өргөдөл гомдол Тэргүүлэгчдийн хуралдааны баримт бичиг, тэмдэглэлийг архивын нэгж болгон үдэж сумын ЗДТГ-ын архивт тушаасан.  

            Сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас болох Jargalant.tov.khural.mn сайтанд мэдээ мэдээлэл нэмж ажиллахын зэрэгцээ Shilendans.gov.mn сайтад шилэн дансны мэдээллийг хугацаанд нь шинэчлэн ажилласан.

            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2020 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулан сумын Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчдаас санал авч, Төв аймгийн ИТХ-ын ажлын албанаас өгсөн чиглэл,  зөвлөмжийг тусган  сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

            Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сумын иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, Төрийн албан хаагчдийн дунд асуулт хариултын “АХА” тэмцээн, Өгөөмөр цэцэрлэгийн багш ажилчдад Үндсэн хууль болон төрийн албаны тухай хуулиар сургалт зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон төрийн албан хаагчдад Ардын Их Хурлын депутат Найдангийн Дашзэвэгтэй дурсамжит уулзалт ярилцлага зохион байгуулж ажилласан.  Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулж урлагын тоглолт, нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулсан.

            Сумын улаан загалмайн анхан шатны хорооноос байгууллагын дарга  эрхлэгч нарт албан бичгээр үүрэг өгч, төрийн албан хаагчдын дунд Австрали улсад дэгдсэн ойн хээрийн түймэрт зориулж хандивын аян өрнүүлж ерөнхий боловсролын сургууль 200,0 мянган төгрөг, эрүүл мэндийн төв 20,0  мянган төгрөг, соёлын төв 10,0 мянган төгрөг, ЗДТГ-90,0 мянган төгрөг, ИТХ-14,0 мянган төгрөг, Цэцэрлэгүүд 132,0 мянган төгрөг нийт 466,0 мянган төгрөгний хандив цуглуулж  Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Хаан банкны 5721011892 дансанд төвлөрүүлэн ажиллаа.

            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх амьжиргааг дэмжих зөвлөлийн хураллдааныг тайлант хугацаанд 3 удаа хийж ажлын хэсэг байгуулах, ахмад настны байнгийн асаргаанд хамрагдаг 3 иргэн, асран хамгаалагч тогтоолгох тухай нэг иргэний өргөдлийг хэлэлцэн шийдврэлэж, хүнс тэжээлийн нэмэлт олгох хөтөлбөрт хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцсэн.

            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдээллийн самбарыг шинэчлэн мэдээллээр баяжуулан ажиллав.

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдэд нөхөх олговор олгосон талаарх судалгааг гарган аймгийн ИТХ-ын ажлын албанд хүргүүллээ.

            Монголын Нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулсан сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын сургалтанд ИТХ-ын нарийн бичгийн дарга өвчтэй байсан тул оролцоогүй.

            Төв аймгийн ИТХ-аас зохион байгуулсан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын 2 өдрийн  нэгдсэн сургалтанд ИТХ-ын дарга Д.Уранчимэг оролцов.

           

Хуралдааны талаар

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг тайлант хугацаанд 2 удаа хийж нийт 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэж  11-н тогтоол гаргаж ажиллав. Уг хуралдаануудын тогтоол тэмдэглэлийг албажуулан ажилласан.

Хэлэлцсэн асуудлууд:

1.      Аймгийн аваргаар шагнуулахаар нэр дэвшүүлэх тухай /аймгийн аварга тариаланчаар 2 иргэн, аймгийн аварга малчнаар 2 иргэн, Аймгийн аварга цаг уурчаар 1 иргэн, Хөдөлмөрч манлай ахмадаар 1 иргэн,  аймгийн аварга тариаланч хамт олноор 1 аж ахуйн нэгж/

2.      Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн 2020 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны үйл ажиллагаан төлөвлөгөө

3.      Ойн сангаас 2020 онд мод бэлтгэх хуваарь

4.      Төрийн одон медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх тухай /Алтангадас одонгоор 4 иргэн/

5.      ИТХ-ын даргын цалинг шинэчлэн тогтоох тухай

6.      Иргэний өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх тухай

 

Өргөдөл, гомдол, хүсэлт болон албан бичиг,  хэргийн шийдвэрлэлтийн байдлын талаар:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон ИТХ-ын даргад  2020 оны 01 дугаар сард   нийт-10,  үүнээс хариутай-3, хариугүй-5  албан бичиг ирсэн.

Үүнээс шийдвэрлэсэн албан бичиг-6  үүнээс хариутай-3, хариугүй-2,  шийдвэрлэгдэх шатандаа байгаа-2 хугацаа хэтэрсэн албан бичиг байхгүй байна.

Сумын ИТХ-аас  нийт 6 албан бичгийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэнд явуулсан байна.

            Тайлант хугацаанд нийт 1 өргөдөл хүсэлт, гомдол гаргаснаас бөгөөд уг өргөдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн   шийдвэрлэж холбогдох тогтоолыг батлан гаргасан.

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 10
9 / 90%
1 / 10%