Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

СУМЫН ИТХ-ЫН 2019 ОНЫ ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ

2020-02-05

СУМЫН ИТХ,  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2019 ОНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

                                                           

2019-12-14                                                                                                                     Жаргалант

                        Нэг. Тэргүүлэгчдийн хуралдааны талаар:

            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу болон цаг үеийн ажлаар ээлжит бус  Тэргүүлэгчдийн хуралдааныг нийт 15 удаа хуралдсан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан асуудлууд болон  сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн нийт 78 асуудлыг  хэлэлцэн 73 тогтоол, 9-н удаа хуралдааны тэмдэглэлээр сумын Засаг даргад үүрэг өгч хэрэгжилтийг хангуулан ажилласан.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн тогтоол гаргасан асуудлыг чиглэлээр тоймлон харуулбал:

·         Төсөв санхүү хөрөнгө оруулалтын асуудал-9,9 %

·         ХАА-н үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн асуудал -10,9%

·         Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал – 13,7%

·         Нийгэм, халамжийн асуудал –5,4%

·         Хүн амын эрүүл мэндийн асуудал-5,4%

·         Боловсрол, боловсон хүчний асуудал -5,4%

·         Шагналын асуудал-16,5%

·         Бусад асуудал –32,8%

 

            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 онд дунджаар   80,2 хувийн ирцтэй хуралдлаа. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон ирцийн байдлыг Тэргүүлэгч тус бүрээр гарган үзүүлвэл:

 

          Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  2019 онд нийт 85 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөнд тусгасан боловч 78-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэлэлцэгдээгүй асуудлууд:

1.      Мөсөн гулгуурын үнэ тариф, ажиллах журам батлах тухай

2.      Ундны усны худгуудын үйлчилгээний үнэ тариф, түрээсийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

3.      Нутгийн удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийн тайлан, хяналт шинжилгээ үнэлгээний дүн  /хагас, бүтэн жилээр/

4.      Шинэ суурьшлийн бүсийн гудамж хэсэгт хаяг олгох тухай

5.      Сум хөгжүүлэх сангийн зээл олголт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөнд хяналт шалгалт хийсэн дүн /бүтэн жилээр/

6.      Эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын төлөвлөгөөний 2018 оны биелэлт, 2019 оны төлөвөлгөө

7.      Сумын хүний эрхийн салбар хорооны ажлын 2018 оны тайлан

Хоёр. Сумын ИТХ-ын хуралдааны талаар:

2019 онд сумын ИТХ-ын хуралдааныг нийт 5 удаа хуралдаж 20 тогтоол гарган хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж ирлээ.  Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг дурьдвал

Тэргүүлэгчийн сонгож батлах тухай, Сумын төсөвт байгууллагуудын 2018 оны жилийн эцсийн төсвийн зарлагын гүйцэтгэл, Орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлт,  Ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл аж ахуйн нэгжийн гэрээний хэрэгжилт,  Ойн сангийн иргэдийн нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэх тухай, Сумын Соёлын төвийн үйлчилгээний төлбөрийн үнэ тариф, спорт заалыг ажиллуулах журам, үйлчилгээний төлбөрийн үнэ тариф тогтоох тухай, Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, сумын 2019 оны төсвийн жилд шилжих үлдэгдлээр санхүүжигдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай,  сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх хөтөлбөр төсөл арга хэмжэээний 2020 оны нэгдсэн жагсаалт батлах тухай, Төлөөлөгчийг чөлөөлөх тухай, Сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангаар санхүүжигдэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай, сумын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, сум хөгжүүлэх сангийн 2019 оны үйл ажиллагааны  зарлагын төсвийг нэмж тодотгон батлах тухай, сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, сумын 2020 оны төсөв, сум хөгжүүлэх сангийн 2020 оны үйл ажиллагааны зардлын төсөв, сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөө, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2019 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл  зэрэг  асуудлуудыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

          ИТХ-ын хуралдааны ирц дунджаар 75,4 хувьтай байлаа. Төлөөлөгчдийн хуралдаанд оролцсон байдлыг харуулбал:

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦСОН БАЙДАЛ

 /2019 он/

Төлөөлөгчдийн  хуралдааны ирц 2019 он

Төлөөлөгчдийн нэрс

 хуралдаан хуралдсан өдөр

Ирцийн хувь

3.29

6.14

8.08

10.23

12.18

1

Д.Уранчимэг

и

и

и

и

и

 

2

Г.Гантулга

и

и

и

и

и

 

3

Л.Отгонсүрэн

и

и

и

и

и

 

4

О.Алтангэрэл

и

и

и

и

и

 

5

З.Улаанхүү

и

и

и

и

и

 

6

Б.Батсайхан

 

 

 

 


 

7

Г.Туяацэцэг

и

 

 

и


 

8

Ө.Батцэцэг

и

 

и

 

и

 

9

Д.Ганболд

 

 

 

 

и

 

10

С.Тамир

 

 

 

 


 

11

Н.Энхболд

и

и

 

 

и

 

12

Д.Дашдаваа

и

и

и

и

и

 

13

Л.Хишигжаргал

 

 

 

 

и

 

14

Т.Хурцгэрэл

и

и

и

и

и

 

15

Н.Бямбаням

и

и

и

и

и

 

16

Ц.Одонтуяа

и

и

 

и

и

 

17

П.Сарантуяа

и

и

и

и

и

 

18

Ц.Эрдэнэчандмань

 

и

и

и


 

19

Б.Долгормаа

и

и

и

и

и

 

20

Б.Баатаржав

и

и

 

 

и

 

21

Л.Цэцэгмаа

и

и

и

и

и

 

22

О.Одням

 

и

и

и

и

 

23

О.Энхцэцэг

и

и

и

и

и

 

24

Д.Гантулга

и

и

и

и


 

25

Г.Нэргүй

 

и

 

и

 

 

26

С.Аманбай

и

 

 

 

 

 

 

Хуралдааны ирц

73.1%

73.1%

61.5%

69.2%

 76,0%

 70,5

 

 

 

 

 

Гурав.Өмчлөгчийн эрхийн хүрээнд:

          Сумын ИТХ нь тайлант онд 2 үндсэн  орон тоотой,  55145,9 мянган төгрөгний төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ. 2019 оны төсвийн бүтцийг харуулбал:

Цалин хөлс болон нэмэгдэл урамшил

35713.5

Нийгмийн даатгалд төлөх шимтгэл

4499.9

Бараа үйлчилгээний  зардал

5845.4

гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал

9087.1

БҮГД

55145.9

 

 

 

 

          2019 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 5993,6,0 мянган  төгрөгийн үндсэн хөрөнгө, 2579,8 мянган төгрөгийг хангамжийн материал тоолуулж, 3 нэрийн 22 ширхэг 1072,8 мянган төгрөгийн тавилга эд хогшил, 4 нэрийн 13 ширхэг 288,5 төгрөгийн хангамжийн материалыг актлаж данснаас хассан.

 Жилийн эцсийн байдлаар төсвийн гүйцэтгэл гараагүй байгаа болно.

             Дөрөв. Багуудын ИНХ-ын талаар:

            Сумын ИТХ-ын зүгээс багийн ИНХ-уудад үзүүлэх онол арга зүйн зөвлөмж үзүүлж ажиллаа. Багийн ИНХ-ын дарга нарт хуралдаан удирдах, тогтоол шийдвэр гаргах, тэмдэглэл хөтлөх зэрэг төрийн албан хэрэг хөтлөх талаар сургалт, зөвлөмжийг тухай бүрт өгч ажилласан.    Багийн ИНХ-ын дарга нарын ажлын тайланг улирлаар авч багийн засаг даргын цалингийн 30%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг ЗЗНДНТУТухай хуулийн дагуу сар бүр олгож байна.  Өгөөмөр, Баянбулаг багийн ИНХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан мэдээллийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой зөвлөмж чиглэлүүдийг өгч ажилласан.  Буурал, Загдал багийн ИНХ-ууд нь энэ  оны үйл ажиллагааны тайлан мэдээллээ ирүүлээгүй байна. 

            Тав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр:

Сумын ГХУСАЗЗөвлөлийн хурлыг 4 удаа хуралдаж 2018 онд хийсэн ажлын  тайлан, 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөө, 2019 оны төсвийн задаргаа, хорт ургамал устгах тухай, дэд зөвлөлүүдийн хагас жилийн ажлыг дүгнэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2019 онд  9087,1 мянган төгрөгний үйл ажиллагаа зардалтайгаар үйл ажиллагаа явуулсан. Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр 35 онооноос 33 оноо авж ажлаа дүгнүүлсэн байна. 

 

            Зургаа. Бусад ажлын талаар:

·         2019 онд Монгол улсад Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой болсонтой холбогдуулан  төрийн одон медалиар шагнуулахаар 40 иргэний нэрийг дэвшүүлж холбогдох материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан байна.  Алдарт эхийн 1-р зэргийн одонгоор 7 иргэн, Алдарт эхийн 2-р зэргийн одонгоор 39  иргэн, иргэнийг шагнуулахаар шийдвэрлэж, нэр дэвшүүлэн холбогдох газарт нь уламжлан ажилласан байна.

·         Монгол улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын  нэрэмжит шатрын сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шагналт байранд орсон иргэдийг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулсан.

Ø  Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн ажлын хүрээнд 25 удаа хуралдаж байнгын асаргаанд орох хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэн, ахмад настай 3  иргэний өргөдөл,  гэнэтийн ослоор орон гэргүй болсон 2 иргэний өргөдөл, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон нэг иргэний өргөдөл, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох 4 өргөдөл, 0-18 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон 4  эхийн өргөдөл, бүтэн өнчин хүүхдийг асран хамаалж харгалзан  дэмжиж байгаа 2 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хуваарийн дагуу иргэдийн ирүүлсэн төслийг нээлттэй хэлэлцэн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 4 иргэн,  ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 1 иргэн, малжуулах хөтөлбөрт 1 иргэн тус тус хамруулж ажлын байртай болгосон.  Ахмад настны тухай хуулийн 8.1.3 дах заалтын дагуу 9 ахмадын түлшний хөнгөлөлтөнд хамруулсан. Баянбулаг 3-р багийн өрх толгойлсон эмэгтэй өргөдөлийн дагуу /хүүхдийн мөнгө, хүнсний талон/ дахин судалгаанд  хамруулж судалгаагаар 153,3 оноо бодогдсоны дагуу хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг боловч хаягандаа амьдардаггүй 4 өрхийг хэлэлцэн үйлчилгээг түдгэлзүүлсэн. Хүнсний эрхий бичгийн үйлчилгээ үзүүлдэг  "Арвин" дэлгүүрийн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүн сумын их эмч, багийн эмчийн хамт байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэршхээлтэй хүүхдийн гэрээр явж асаргааны хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа.  Улаан загалмайн нийгэмлэг, суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн Наранцэцэг нарын тусламжтайгаар зорилтот бүлгийн 400 гаруй өрх иргэнд 17,0 сая гаруй төгрөгийн хувцас материалын дэмжлэг үзүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөтөвч, тэргэнцэр, нурууны бүс олгосон.  Зөвлөл 2019 онд нийт 39 иргэний өргөдөлийг хэлэлцэн шийдвэрлэж ажилласан байна.  Тус зөвлөлийн хамт олон байнгын асаргаанд байдаг иргэдээр хагас жилд 1 удаа тогтмол эргэлт хийж гэрээний хэрэгжилт, амьдрал байдалтай нь танилцан тусламж дэмжлэг үзүүлдэг. Зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн нийгмийн амьдралд оролцох идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт, соёл урлаг, спорт олон нийтийн 20 гаруй арга хэмжээнд 480 гаруй иргэнийг хамруулсан.

·         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг авч цахим системд мэдээллийг оруулж холбогдох тайлангуудыг гаргаж ажилласан.

·         Хурлын цахим хуудас болох http://jargalant.tov.khural.mn/ баяжилтийг хийж мэдээллийг шинэчлэх ажлыг хийсэн.

·         Улаанзагалмайн салбар хорооны ажлын хүрээнд Зорилтот бүлгийн 113 өрхөд хувцас  олгосон ба Төв аймгийн Улаанзагалмайн хороо, Онцгой байдлын газартай хамтран 7-н удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 210 гаруй иргэн хамруулж 8 сая төгрөгний хувцас хэрэглэлийн тусламжийг үзүүлсэн байна.      2019 онд Улаанзагалмайн татварт 2500,0 мянган төгрөгний тавтарын төвлөрүүлж шилжүүлсэн.  

·         2019 онд газрын тухай хуулийн дагуу тариалангийн газар эзэмших давуу эрх олгох тухай багуудаас ирсэн саналыг хэлэлцэж 3 удаагийн хуралдаанаар 171 иргэнд давуу эрх олгосон байна. 

·         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улсын бүртгэлийн  газарт хуулийн этгээдээр бүртгүүлж байгууллагын гэрчилгээ, регистрийн дугаартай болох ажлыг зохион байгуулсан.

 

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

                                  ИТХ-ЫН НАРИЙН

 БИЧГИЙН ДАРГА                                   П.ГАНПҮРЭВ

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 10
9 / 90%
1 / 10%