Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

Жаргалант сумын танилцуулга

2021-04-27


Жаргалант сумын нутаг нь Түшээт Хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байсан. Хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан.
Төв аймгийн Борнуур, Баянцогт, Угтаалцайдам, Цээл, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Орхон, Баянгол гэсэн найман сумдтай хиллэдэг.
Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.
Сүрлэг сайхан уул, нуруудад нарс, хус, улиас, бургас зэрэг моднууд, гүзээлзгэнэ, улаалзгана, аньс, мойл, үхрийн нүд зэрэг жимс, ойн мөөг, талын мөөг, алтан гагнуур, ганга, сөд өвс, таван салаа зэрэг эмийн ургамлууд элбэг ургадаг.Тээл, Буга, Бэлх, Хурх, Жаргалант, Угтаал зэрэг гол, Шинэдий, Загдалын нууруудад алтгана, гөлтгөнө, хэлтэг зэрэг загаснууд, хун галуу, ангир, цахлай, нугас зэрэг усны шувуудаар баялаг билээ.Чоно, буга, үнэг, дорго, тарвага, бор гөрөөс, гахай шилүүс, нохой зээх, бор туулай зэрэг ан амьтад, ёл, тас, хур, сойр, ятуу, тогоруу зэрэг жигүүртэнээр баялаг нутаг билээ.
Төв аймгийн татварын албанд бүртгэлтэй 127 өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас төсөвт байгууллага-7, Онцгой байдлын харъяа Улсын үрийн нөөцийн салбар-1, төрийн бус байгууллага-1, банк санхүүгийн-3 салбар, хувийн хэвшлийн 80 гаруй аж ахуй нэгжүүд тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.
6348 хүн амтай, 1955 өрхтэйгээс сумын төвд 1384 өрх, хөдөөд 571 өрх тус тус амьдардаг бөгөөд нийт хүн амын 70,0 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.
Монгол улсын ойт хээрийн бүсийн өмнөд хэсэгт газар зүйн тохиромжтой байршил, үржил шимтэй хар шороон хөрстэй нутаг дэвсгэрт байгуулагдсанаас хойших 90 гаруй жилд газар тариаланг тогтвортой, амжилт бүтээлтэйгээр эрхлэн өнөөдрийг хүрч байна.
Сумын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь газар тариалангийн салбар бөгөөд нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлж ирсэн.
НИЙТ: 190,4 мянган толгой малтай.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай бүтээлч хөдөлмөрч ард түмний дундаас 14 хөдөлмөрийн баатар, 6 гавьяат төрөн гаржээ.

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 10
9 / 90%
1 / 10%