Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангалтийн талаарх сумын Засаг даргын мэдээллийг хэлэлцлээ. 2021 онд манай суманд 169000 толгой мал өвөлжих тооцоотой байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах тухай сумын Засаг даргын А/108 тоот захирамжийг хэрэгжүүлж өвөлжилтийн бэлтгэл ажлыг малчны хотонд хангуулах шалгуур үзүүлэлтийн дагуу малчдад яриа таниулга хийж өвөлжилтийн бэлтгэлийг хангуулжээ. Сумын хэмжээнд малчид, мал бүхий иргэд ойролцоогоор 4788 тн, аж ахуйн нэгжүүд 1200 тн байгалийн хадлан, 154 тн ногоон тэжээл, 400 орчим тн хүчит тэжээл, 100 орчим тн төмс хүнсний ногооны хаяндал нөөцлөөд байна. Сумын аюулгүй нөөцөд 1030 боодол өвс төвлөрүүлсэн байна. Малчдын өвөлжилтийн бэлтгэл хангах, нүүдэл зэрэгт шаардлагатай орон нутгийн чанартай зам /Шүхрийн гацаа/-ыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засаж, Тээлийн голын гүүр /турботой гарам/-ийг орон нутгийн нөөц бололцоо иргэдийн оролцоотойгоор засварлах ажлыг эхлүүлээд байна. Гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 12 төрлийн вакцинд давхардсан тоогоор 77372 толгой мал хамрагдсан ба 32000 м/кв газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ба 800-аад толгой мал угаалганд хамруулж 19000 толгой малд боловсруулалт 25000 толгой малд туулгалт хийсэн.
Суманд өвөлжих малын тоо тодорхой, цаг уурийн тааламжтай нөхцлөөс шалтгаалж малчид 100 хувь орон нутагтаа өвөлжинө. Зарим сумдад малын гоц халдварт "Шүлхий" өвчин гарсантай холбоотой аймгийн хэмжээнд отор нүүдэл хийх, малын шилжилт хөдөлгөөн хориглосон байгаа тул отор хүлэээж авахгүй гадагш оторт явахгүй гэсэн бодлого хэрэгжиж байна.