Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

Сумын ИТХ, Тэргүүлэгччид, Ажлын албаны 2021 оны үйл ажиллагааны тайлан

2022-01-04

СУМЫН  ИТХ,  ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2021 ОНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

                                                           

2021-12-13                                                                                                                                                                       Жаргалант

                        Нэг. Тэргүүлэгчдийн хуралдааны талаар:

            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу болон цаг үеийн ажлаар ээлжит бус  Тэргүүлэгчдийн хуралдааныг нийт 10 удаа хуралдсан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан асуудлууд болон  сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн нийт 57 асуудлыг  хэлэлцэн 52 тогтоол гаргаж хэрэгжилтийг хангуулан ажилласан.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн тогтоол гаргасан асуудлыг чиглэлээр тоймлон харуулбал:

  • Төсөв санхүү хөрөнгө оруулалтын асуудал-18,8 %
  • ХАА-н үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн асуудал -10,4%
  • Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал – 6,3%
  • Нийгэм, халамжийн асуудал –0%
  • Хүн амын эрүүл мэндийн асуудал-4,2%
  • Боловсрол, боловсон хүчний асуудал -6,3%
  • Шагналын асуудал-20,8%
  • Бусад асуудал –33,3%

 

 

 

            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2021 онд дунджаар   92.0 хувийн ирцтэй хуралдлаа. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Тэргүүлэгчдийн хуралдааныг 3 удаа цахимаар зохион байгуулж, давхардсан тоогоор 11 тэргүүлэгч цахимаар хуралдаандаа оролцсон байна. 

          Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  2021 онд нийт 65 асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөнд тусгасан боловч 57-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэлэлцэгдээгүй асуудлууд:

  1. Төрийн байгууллагын шударга ёс, ил тод байдлыг хангах , авлигаас урьдчилан сэргийлэх ажлын 2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны төлөвлөгөө, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт дүгнэх тухай,
  2. Тариалалтын бэлтгэл хангалт, цаашид авах арга хэмжээний тухай, Тариаланг хөгжүүлэх 2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны төлөвлөгөө
  3. Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2024 аймгийн хэтийн зорилтын эхний шатны хэрэгжилтийг дүгнэх тухай
  4. Үйлдвэржилт 21:00 үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн үйлдвэржүүлэх “ЖДУ:27” төлөвлөгөөний хэрэгжилтйн явцын тухай
  5. Төв-Соёл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
  6. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төрийн албан хаагчдын сургалт, мэдлэг чадварыг  дээшлүүлэх хөтөлбөрийн 2020 оны хэрэгжилт
  7. Сум хөгжүүлэх сангийн зээл олголт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөнд хяналт шалгалт хийсэн дүн
  8. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилт
  9. Багийн ИНХ-уудын үйл ажиллагааны тайлан мэдээлэл
  10. Жендерийн эрх тэгш байдлыг хангах айгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт
  11. Хүүхэд хөгжил хамгаалал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2020-2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт

 

Хоёр. Сумын ИТХ-ын хуралдааны талаар:

2021 онд сумын ИТХ-ын хуралдааныг нийт 3 удаа хуралдаж 17 тогтоол гарган хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж ирлээ.  2021 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн боловч 17 асуудал хэлэлцэн шийдэрлэж 17 тогтоол батлан гаргасан байна. Сумын ИТХ-ын тогтоолын хэрэгжилт жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд 78 хувьтай байна.

Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг дурьдвал:

 Ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгжийн  гэрээний хэрэгжилт, Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай, Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Хайгуулын тухай зөвшөөрөлд санал уламжлах тухай, Сумын орон нутгийн хөгжлийн сангаас 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалт батлах тухай, Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сумын Ахмадын хорооны 2020 оны үйл ажиллагааг дүгнэх тухай, Тэргүүлэгчийг чөлөөлж, Тэргүүлэгчээр сонгох тухай, сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилт, сумын  2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны хөгжлийн жилийн төлөвөлгөө батлах тухай, сумын 2021 оны төсвийг тодотгон батлах тухай, сумын 2022 оны төсөв батлах тухай, сум хөгжүүлэх сангтйн 2022 оны үйл ажиллагааны зарлагын төсөв батлах тухай, сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт дүгнэж, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, сумын ИТХ, Тэргүүлэгчид ажлын албаны 2021 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл  зэрэг  асуудлуудыг амжилттай хэлэлцэн шийдвэрлэсэн байна. ИТХ-ын хуралдааны ирц дунджаар 83,2 хувьтай байлаа

          Гурав.Өмчлөгчийн эрхийн хүрээнд:

          Сумын ИТХ нь тайлант онд 2 үндсэн  орон тоотой,  62799.6 мянган төгрөгний төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ. 2021 оны төсвийн бүтцийг харуулбал:

                                                                                                    мян.төг

Цалин хөлс

42744.7

Нийгмийн даатгал

5770.9

Бараа үйлчилгээний зардал

2738.3

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал

10337.5

нэг удаагийн тэтгэмж, урамшуулал

500

Томилолт

708.2

БҮГД

62799.6

 

 

 

          2021 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 4285.2 мянган  төгрөгийн үндсэн хөрөнгө, 2494.1 мянган төгрөгийг хангамжийн материал,  нийт 6779,3 мянган төгрөгийн эд хөрөнгө  тоолуулсан байна.

 Жилийн эцсийн байдлаар төсвийн гүйцэтгэл гараагүй байгаа болно.

             Дөрөв. Багуудын ИНХ-ын талаар:

            Тайлант онд Ковид-19 цар тахлын улмаас багийн хурлуудыг хийхийг хориглосон шийдвэр, зөвлөмж, чиглэлүүд ирж байсан хэдий ч цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан  4-н багийн ИНХ-ыг 2021 оны 8-р сард зохион байгуулж багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгох хурлуудад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан.Багийн ИНХ-ын дарга нарт багийн засаг даргын цалингийн 30%-тай тэнцэх хэмжээний урамшууллыг ЗЗНДНТУТухай хуулийн дагуу сар бүр олгосон байна.  Ковид-19 цар тахалтай холбоотой багийн ИНХ-ын нэг удаа хийж, 4-н багийн хэмжээнд 1131 иргэн оролцсон дүнтэй байна.   

            Тав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр:

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан. Сумын ГХУСАЗЗөвлөлийн хурлыг 4 удаа  хуралдаж 2020 онд хийсэн ажлын  тайлан, 2021 онд хийгдэх ажлын төлөвлөгөө, 2021 оны төсвийн задаргаа, хорт ургамал устгах тухай, дэд зөвлөлүүдийн хагас жилийн ажлыг дүгнэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн төсвөөс 1000000 төгрөгийг төсөвт суулгаж өгсөн бөгөөд 100 га талбайд хрх цацаж устгал хийсэн.  2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг ном хэлбэрт оруулан  350 ширхэгийг  хэвлэж  малчид,   иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад  тараан өгч сурталчилан ажиллав. Иргэдийн шашин шүтэх эс шүтэх эрхийн хэрэгжилтийг хангах үүднээс сум орон нутагт үйл ажиллагаа эрхлэн буй шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж зурагжуулан  судалгаа хийж ажиллав. Судалгаанд: Есүсийн 3, буддагийн 1 байгууллага хамрагдан  бүртгэлд авлаа.

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2021 онд  10337,5  мянган төгрөгний  зардалтайгаар үйл ажиллагаа явуулсан. Нийгмийн хариуцлагын гэрээгээр 2 төгрөгний үнэ бүхий согтууруулах хэмжих багажийг хэсгийн төлөөлөгчид авч өгсөн.

 

            Зургаа. Бусад ажлын талаар:

  • 2021 онд төрийн одон медалиар шагнуулахаар 69 иргэний нэрийг дэвшүүлж холбогдох материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан байна. Үүнд Гавъяат цолоор 2 иргэн, Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одонгоор 4 иргэн, Алтангадас одонгоор 27 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 36 иргэнийг шагнуулахаар нэр дэвшүүлсэн байна. Алдарт эхийн 1-р зэргийн одонгоор 4 иргэн, Алдарт эхийн 2-р зэргийн одонгоор 30 иргэнийг шагнуулахаар шийдвэрлэж, нэр дэвшүүлэн холбогдох газарт нь уламжлан ажилласан байна. Аймгийн аваргаар 1 тариаланч, 1 хамт олонг нэр дэвшүүлэхээс гадна хөдөлмөрч манлай ахмад настанаар 1 иргэний материалын бүрдүүлсэн хүргүүлсэн байна.
  • Сумын Амьжиргааг дэмжих зөвлөл ажлын хүрээнд 24 удаа хуралдаж 6 төрлийн тэтгэмжинд хамрагдахыг хүссэн 30 иргэний өргөдөл хүсэлт, мөнгөн тусламж хүссэн 1 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийн зэрэгцээ Нийгмийн халамжийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.1-д заасан хөнгөлөлт болон, Ахмад настны тухай хуулийн хүрээнд нийт  36 иргэнд түлшний хөнгөлөлт үзүүлсэн байна.  ХЭДС-аас хэрэгжүүлж буй  хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжих төслийн зарыг иргэдэд нээлттэй хүргэж журмын дагуу сонгон шалгаруулсан. Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 1 иргэн 3,0 сая төгрөг, Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт 1 иргэн  5,0 сая төгрөг, Ахмад настанд дэмжлэг үзүүлэх эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт 1 иргэний төсөл аймагт шалгарч амжилттай хэрэгжиж байна. ХЭБ-ийн үйлчилгээнд хамрагддаг өрхүүдээр нийтийн эзэмшилийн эдэлбэр газрын цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэн 2 удаа нийтийн цэвэрлэгээг зохион байгууллаа. Зөвлөл тайлант онд 28 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Зөвлөл жилд 2 удаа байнгын асаргаатай иргэдийн гэрээр эргэлт хийж гэрээний хэрэгжилтийг дүгнэн ажилладаг.  Мөн зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн нийгмийн амьдралын оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор сургалт сурталчилгааг ихэвчлэн цахимаар зохион байгуулсан.        
  • Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг авч цахим системд мэдээллийг оруулж холбогдох тайлангуудыг гаргаж ажилласан. Шинээр сонгогдсон хурлын төлөөлөгчдөд Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх, цахимд оруулах талаар цахим сургалтыг зохион байгуулж 27 төлөөлөгчийн 2020* мэдүүлгийг цахим  системд хуулийн хугацаанд бүртгүүлсэн. Мөн Шинээр сонгогдсон багийн Засаг дарга нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг http://iaac.mn  цахим хуудсанд оруулсан бөгөөд одоогоор хяналт шалгалт хийгдэж байгаа төлөвтэй байна.  
  • Хурлын цахим хуудас болох http://jargalant.tov.khural.mn/-д баяжилтийг хийж мэдээллийг шинэчлэх ажлыг хийж, 2020 оны болон 2021 оны тогтоолуудыг бүрэн оруулж мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн ажилаж байна. “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн gov.mn цахим хуудсанд нэвтрэн хяналт шалгалтын ажлыг 2 удаа зохион байгуулж дүнг нэгтгэн хүргүүлсэн.
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас ажлын хэсэг суманд ажиллаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод ажлыг удирдамжийн дагуу шалгаж зөвлөн туслаж ажилласан бөгөөд шалгалтаар 87,1 хувьтай дүгнэгдсэн байна.    

ТАЙЛАН ГАРГАСАН:

                                                                              ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  П.ГАНПҮРЭВ

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 7
6 / 86%
1 / 14%