Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

2023-04-19

2024 онд сумын ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Жил бүр 6 дугаар сарыг дуустал хийгддэг санал авах ажлыг ихэвчлэн цаасаар авдаг байсан бол өнгөрсөн жилээс “ОНХС” гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч эхэлсэн.

     Хэдийгээр иргэдийн дийлэнх нь цаасан хэлбэрээр саналаа өгдөг ч цаашдаа техник технологийн дэвшлийг ашиглах, өөрийн өгсөн саналдаа итгэлтэй байх, хэн нэгэн таны өмнөөс санал өгөхгүй байх, заавал төрийн ажилтан ирж санал авахыг хүлээхгүй байх, нааш цааш явж чирэгдэл болохгүй, цаашлаад төрийн хэмнэлтийн хуулиар бодит зардал хэмнэх гээд олон давуу талтай юм. 

     Иргэн та "ОНХС" гар утасны аппликейшн ашиглан 2024 оны ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтад 6 дугаар сарын 15 хүртэл саналаа өгөх юм. 

     “Орон нутгийн хөгжлийн сан” бол иргэдийн саналаар амьдарч буй орчноо сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хуваарилдаг сан юм. Энэ жилийн хувьд манай суманд 779444,3 мянган төгрөг хуваарилагдахаар төсөвт батлагдсан байна. . Иймээс яг үүнтэй адил дараа жил хуваарилагдах мөнгөөр юу хийлгэх вэ гэдгийг та бид энэ жил саналаа өгч шийдэх юм.


     Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой байх үүднээс бид ОНХС-ийн санал авах ажлыг мөн И-Монгол цахим хуудас болон И-Монгол гар утасны аппликейшнтэй холбосон. Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-ийн санал өгөх гэж ороод саналаа өгөх боломжтой болсон. Харин “ОНХС” гар утасны аппликейшнийг утсандаа тусад нь татаж суулгаснаар тухайн иргэний оршин сууж байгаа газрын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдсан, хэдэн санал гарсан, түүгээр нь ямар ажлууд хийгдсэн гээд бүх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй нь үзэх боломжтой гэдгээрээ онцлог. Тиймээс “ОНХС” аппликейшн бол мэдээлэл авах, буцаагаад хяналт тавих, саналаа өгөх гээд олон талын ач холбогдолтой, таны гар утсан дээр байх ёстой аппликейшнуудын нэг юм. 

     “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн цахим санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 15-ыг хүртэл улс орон даяар үргэлжилнэ. Жаргалант суманд  4 дүгээр сарын 1-ээс эхлэн цахимаар санал авч эхэлсэн. Иргэн та амьдарч буй орчноо сайжруулахын тулд шүүмжилж суух биш өөрийн санаачилгыг гарган “ОНХС” аппликейшнийг яг одоо гар утсандаа суулгаад цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Жаргалант сумын ОНХС-ын хөрөнгөөр 2023 онд хийгдэх ажлын жагсаалтыг үзэхийг хүсвэл энд дарна уу

ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 10
9 / 90%
1 / 10%