Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2023 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН МӨНГӨН ХОНХНЫ БАЯР БОЛЛОО

2023-05-23

 Аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 363, 9 дүгээр ангийг 790 , 5 дугаар ангийг 763 нийт 1916 хүүхэд төгсөж мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна. Энэ жилийн төгсөгчид улс, аймгийн чанартай урлаг, спортын арга хэмжээ болон төрөлжсөн олимпиадуудад амжилт бүтээл арвинтай оролцжээ. Иймд нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь, багш сурган хүмүүжүүлэгч нартаа сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэж “МӨНГӨН ХОНХ”-ны баярын мэндийг дэвшүүлье. Аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар жил бүр уламжлал болгон 12 жилийн сургуулиудын сурагчид болон Политехник коллежийн оюутнуудыг Дундговь аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж, сурталчлах, сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 100 гаруй хүүхэд хамрагдсан байна Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" сургалтыг 2022-2023 онд төгсөх ангийн нийт 67 хүүхдэд зохион байгуулж ЕБС-ийн сургуулиудтай хамтран ажилласан байна.

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 12
11 / 92%
1 / 8%