Монгол улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 99 жилийн ойн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 5,7 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ыг тус тус үндэслэн Төрийн албаны хууль тогтоомжийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа 4 албан хаагчаар "Төрийн албан хаагчийн тангараг"өргүүллээ.