Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар улс байгуулагдсан түүхэн ойн өдөртөө 16 нас хүрсэн иргэддээ хүндэтгэл үзүүлэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өгдөг түүхэн уламжлалтай
Өнөөдөр иргэний андгай өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж Жаргалант сумын 16 нас хүрсэн 43 залуус ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨН-МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа.
Хүүхдийг эх оронч үзлээр төлөвшүүлэх, түүх соёл, зан заншлаараа бахархах, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, шударга ёсны үзэл хандлага тогтооход тус арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.