"Хүчирхийлэлийг тэвчидэггүй хүн бай" аяны хүрээнд "Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын эсрэг миний оролцоо" сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд зарлаж байна. Уг уралдаанаар хүчирхийлэл, дээрэлхэлтийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх арга хэмжээг тодорхойлох, асуудлыг оновчтой шийдвэрлэх арга зам, эрх зүйн мэдлэг мэдээллийг өгөхийг зорьж байна. Уралдааныг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хамтарсан баг, Хууль эрх зүйн мэргэжилтэн хамтран зохион байгуулж байна.
Та бүхэн эссэ бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцоорой.