Монгол улсын үндсэн хуулийг өдрийг тохиолдуулан улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2023 оны тэмцээнийг 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 10-н тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулж байрын эзэд тодорлоо.
Тэргүүн байрт сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Д. Мягмарсүрэн 4 оноогоор, дэд байрт Баянбулаг багийн ахмад настан Д. Пүрэвдорж 3 оноогоор, гутгаар байрт Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Д. Баярсайхан 2,5 оноогоор тус тус шалгарлаа.
Тэмцээний шагналт байранд орсон шатарчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Шалгарсан тамирчдад баяр хүргэе.