Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан 2024 оны 04-р сарын 29-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ноогдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай
2. Аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах тухай
3. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батламжлах тухай
4. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө
Хуралдаан 81,4 хувийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг бүрэн эхээр үзэхийг хүсвэл http://jargalant.tov.khural.mn/togtool?turul=2&on=2024 холбоос дээр дарж үзнэ үү.