Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлөөс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үеийнхэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл санааг төлөвшүүлэх, ЕБС-ийн сурагчдад хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа дээдэлье” тэмцээнийг 2003 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.
2024 онд “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, Гэр бүлийн хүчирхийлэл, Үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлэээр зохион байгуулан ажиллаж байна. Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж 1-р шатыг 4 бүс болгон 2024.11.27-29-ны өдрүүдэд зохион байгуулсан.
2024.11.28-ны өдөр хойд бүсийн тэмцээн манай суманд болж Жаргалант, Сүмбэр, Борнуур, Баянчандмань, Батсүмбэр, Угтаалцайдам, Цээл, сумдууд Гэр бүлийн хүчирхийлэл, Үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн Мэндчилгээ, багийн гишүүдийн дундах асуултад хариулах, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын дундах асуулт, цахим богино хэмжээний бичлэг, шторк бэлтгэн тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд багийн нийлбэр оноогоор
1-р байр Жаргалант сумын “Infinity” баг
2-р байр Борнуур сумын “Фемида” баг тус тус байр эзэлж 2024.12.04-ны өдөр Зуунмод суманд 2-р шатны тэмцээнд оролцоно.