Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

ХУУЛИА ДЭЭДЛЬЕ ТЭМЦЭЭНИЙН 1-Р ШАТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2025-04-22

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Төв аймгийн зөвлөлөөс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үеийнхэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл санааг төлөвшүүлэх, ЕБС-ийн сурагчдад хуулийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа дээдэлье” тэмцээнийг 2003 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.
2025 онд “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, Гэр бүлийн хүчирхийлэл, Үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлэээр зохион байгуулан ажиллаж байна. Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж 1-р шатыг 4 бүс болгон 2025.04.22-ны өдөр зохион байгуулсан.
2025.04.22-ны өдөр хойд бүсийн тэмцээн Борнуур суманд болж Жаргалант, Сүмбэр, Борнуур, Баянчандмань, Батсүмбэр, Угтаалцайдам, Цээл, сумдууд Гэр бүлийн хүчирхийлэл, Үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн Мэндчилгээ, багийн гишүүдийн дундах асуултад хариулах, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын дундах асуулт, цахим богино хэмжээний бичлэг, шторк бэлтгэн тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд багийн нийлбэр оноогоор
1-р байр Борнуур сумын “Фемида” баг
2-р байр Жаргалант сумын “Infinity” баг тус тус байр эзэлж 2025.04.29-ны өдөр Зуунмод суманд 2-р шатны тэмцээнд оролцоно.

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 10
9 / 90%
1 / 10%