Загдал 4-р багаас 2024-2028 оны сонгуулийн жилд сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч болох Д.Дашдаваа, Ч.Даваадалай, Г.Шатархүү нар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмардоржтой хамтран 05-14-ний өдөр "Төлөөлөгчийн нэг өдөр" арга хэмжээг багийн төвдөө зохион байгууллаа. ИТХ-ын ажлын албанаас тухайн төлөөлөгч нарын хуралдааны идэвхийн талаарх товч мэдээллийг иргэдэд хүргэв.
Уг арга хэмжээнд сумын Засаг дарга Б.Гомбодорж, ЗДТГ-ын Газрын даамал Л.Цэцэгмаа, Кадастрын ажилтан Б.Мэндсайхан, Хууль эрх зүйн мэргэжилтэн З.Сийлэгмаа, Байгаль хамгаалагч Э.Дашням, Татварын улсын байцаагч Д.Давааням, Нийгмийн даатгалын байцаагч Г.Номин-Эрдэнэ, Хүүхэд гэр бүл нийгмийн ажилтан Г.Өнөртуяа, Олон нийтийн цагдаа Уугансайхан, Эрүүл мэндийн төвийн эмч Зул, нийгмийн ажилтан Г.Цэрэндолгор нар өөр өөрсдийн ажил мэргэжлийн дагуу мэдээ мэдээлэл танилцуулга хийж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ. Мөн иргэдийн дунд гар бөмбөг, теннис, шатар, дартас гэсэн төрлүүдээр тэмцээн, уралдаан зохион байгуулж өргөмжлөл, медаль гардуулав.
Өдөрлөгийн үйл ажиллагаагаар Газрын алба Загдал 4-р багийн иргэдийн газрын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэж өгөх болон 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал авах, газрын гэрээ дүгнэх, газрын төлбөр төлөх, малын тоо толгойн албан татвараа төлөх, малчид иргэдэд нийгмийн даатгалын шинэчилсэн багц хуулийн талаар, хуурайшилттай байгаа үед ой хээрийн болон ахуйн түймрээс урьдчилан сэргийлэх талаар боршур мэдээлэл хүргэх зэрэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллалаа.