ИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаанаар 1. Сумын сонгуулийн хороог хүчингүй болгох тухай 2. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмардоржийн ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралд ирвэл зохих 23 төлөөлөгчөөс ирсэн 14 төлөөлөгч ирц 60 хувьтай хуралдлаа.
1. 2025-04-21-ний өдөр ээлжит бус тавдугаар хуралдаанаар баталсан 01 дүгээр тогтоол болох "Сумын сонгуулийн хороог батлах тухай" тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд ирсэн 14 төлөөлөгчийн 9 нь гар өргөн зөвшөөрснөөр сумын сонгуулийн хороог байгуулсан тогтоолыг хүчингүй болгов.
2. Д.Мягмардоржийн ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд 14 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч гар өргөн дэмжсэнээр татгалзсан шийдвэрийг гаргалаа.