Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн болно.

2025-11-27

Монгол улсын Үндсэн хуулийг өдрийг тохиолдуулан Монгол улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Шатар сонирхогчпын улсын аварга шалгаруулах тэмцээний 2025 оны сумын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн болно. Уг тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 06-07 өдрүүдэд бүх суманд нэгэн зэрэг зохион байгуулна. 

МоШХ-ны рейтингийн жагсаалтаар сүүлийн  нэг жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчны хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортоор улсын цолгүй  зөвхөн 25 нас хүрсэн  шатар сонирхогч энэхүү тэмцээнд оролцох бөгөөд олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон МоШХ-ны дүрмээр уг тэмцээн явагдана.  Оролцогчдын тооноос хамааран 10 хүртлэх тамирчин оролцвол тойргийн систем, түүнээс дээш бол 6-7 өргийн швейцарь систем ашиглана.

Сумын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр эзэлсэн эрэгтэй-2, эмэгтэй-1 шатарчинд Монгол улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий батламж хүртээж, хагас шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.

 

Сумын ИТХ-ын ажлын алба

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 12
11 / 92%
1 / 8%