Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, сумын болон иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сумын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг хангуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино.

АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭЭ.

2026-01-13

2026-01-13-ны өдрийн Ардчилсан үндсэн хууль баталсаны 34 жилийн ойн өдрийг Жаргалант сумын Иргэдийн Төлөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар тэмдэглэн өнгөрүүллээ.
Тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Дашзэвгийн Дашдаваа үг хэлж, Соёлын төвийн хөгжмийн багш ая дуугаа өргөснөөс гадна өөрийн морин хуурын дугуйлангийн хүүхдүүдийн хөг эгшгийг нэмлээ.
Уг өдөр Ардын Их Хурлын Депутат, Монгол Улсын Гавъяат механикжуулагч Найдангийн Дашзэвэг гуайд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг дурсгалын зүйлс хадгалуулахын хамт ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн З.Сийлэгмаа түүнтэй тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлага өрнүүлэхээс гадна хойч үедээ захих алтан сургаалийг нь сонордлоо.
Түүний захисан сургамжаас дурдвал:
-Манай залуучууд хүүхдүүдээ маш их эрхлүүлж байна. Монгол хүнд хэмжээгүй их эрх ямба бас зохимжгүй. Бидний нүүдэлчин уламжлал цусанд буй тул түүгээрээ л хүмүүжүүлэх арга барилыг түлхүүхэн анхаарах хэрэгтэй.
-Төрийн албан хаагчид хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандан иргэн төвтэй ажиллавал тэгээд л болоод явчихна дөө. хэмээлээ.
Мөн тухайн өдөр Төрийн албан хаагчдын дунд Асуулт, хариулт, гар бөмбөгийн тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа.
Асуулт хариултын тэмцээнд:
ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Уранчимэг Тэргүүн байр
Төв аймгийн онцгой байдлын газрын 064 дүгээр цэгийн албан хаагч Мөнхбаатар Дэд байр
ЗДТГ-ын Төсөв, Төрийн сангийн мэргэжилтэн М.Отгонцэцэг Гутгаар байр тус тус эзэллээ.
Гар бөмбөгийн тэмцээнд нийт 10 баг оролцсоноос:
Ерөнхий боловсролын сургуулийн баг Тэргүүн байр
ЗДТГ-ын баг Дэд байр
ИТХ-ын баг Гутгаар байрыг тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.

наамдын хойшлуулах талаар таны санал

санал өгсөн: 14
13 / 93%
1 / 7%