"Хөдөлмөрч манлай ахмад"-аар шагнуулахаар нэр дэвшүүлэх тухай
Сумын Засаг дарга Н.Энхболдын өргөн барьсан аймгийн "Хөдөлмөрч манлай ахмад"-аар шагнуулах тухай саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан "Аймгийн хөдөлмөрч манлай ахмад шалгаруулж, шагнах журам"-ын 3.2, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
- Жаргалант сумын Буурал багийн иргэн, ахмад настан Дэндэвийн Цэрэннадмидыг аймгийн "Хөдөлмөрч манлай ахмад"-аар шагнуулахаар нэр дэвшүүлсүгэй.
- Д.Цэрэннадмидыг аймгийн "Хөдөлмөрч манлай ахмад"-аар шагнуулах тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт аймгийн ахмадын хороонд уламжлан ажиллахыг сумын Засаг дарга /Н.Энхболд/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Д.ДАШДАВАА